УКОН-той холбоотой түгээмэл асуулт хариулт

Асуулт: Укон гэж юу вэ?

УКОН (Curcuma longa)  гэдэг нь шар гааны төрлийн ургамалын япон нэршил бөгөөд UKON DRINK нь уконы экстрактыг нимбэгний хүчил, витамин С, витамин В6 зэрэг хүний биед шаардлагатай амин дэмээр баяжуулсан шууд уух зориулалттай элэг хамгаалах эрүүл мэндийн ундаа юм.

Асуулт: Ямар үйлчилгээтэй бүтээгдэхүүн бэ?

Элэгний эд эсийг гэмтэлээс хамгаалж, үрэвслийг намдаах
Шарталтаас сэргийлэх, шар тайлах
Антиоксидант үйлчилгээтэй тул хөгшрөлтийг удаашруулах
Цөсний ялгаралыг ихэсгэж, өөх тосны задралыг нэмэгдүүлэх
Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх
Цусан дахь сахарын хэмжээг зохицуулах тул чихрийн шижингээс сэргийлэх
Хорт хавдраас сэргийлэ

Асуулт: Хаанаас худалдаж авах вэ?

Хариулт: Дараах супермаркет, эмийн сангаас худалдаж авахаас гадна, доорхи ресторануудаар үйлчлүүлэхдээ захиалан авах боломжтой. Мөн 1 хайрцаг буюу 30 ширхэгээс дээш тоогоор манай компаниас шууд захиалаад үнэгүй хүргүүлж аваарай.

Супермаркет

Ресторан

Эмийн сан

Асуулт: Хэрэглэхэд анхаарах зүйлсийн талаар хэлж өгөөч.

Укон ундааг ууж хэрэглэхэд анхаарах зүйлс:

  • Өдөрт нэг шилийг уух
  • Уухаасаа өмнө бага зэрэг сэгсрэх
  • Задалснаас хойш шууд ууж хэрэглэх
  • Ямар нэг эмчилгээ хийлгэж буй хүмүүс хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчтэй зөвлөх
  • Нарны гэрэл шууд тусахгүй сэрүүн газар хадгалах.
  • Та ч бас асууж тодруулах зүйл байвал 80802346, 95802346 дугаарын утсаар холбогдох эсвэл jpnmjapanmedical@gmail мэйл хаягаар асуултаа илгээнэ үү.

Асуулт: Укон ундаа ямар үнэтэй вэ?  Хүргэлтийн үйлчилгээ бий юу?

Супермаркет, эмийн сан, ресторануудаар 1 ширхэг нь 7200-7800 төгрөгөөр худалдаалагдаж байна.
Бөөний үнэ (1 хайрцаг буюу 30 ширхэгээс дээш) - 6000 төгрөг.
30 ширхэгээс дээш тоогоор захиалга өгсөн тохиолдолд хот дотор үнэгүй хүргэж өгч үйлчилнэ.

Асуулт: Хэрхэн хэрэглэх вэ?

Биологийн идэвхит бүтээгдэхүүн учир элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрт 1 ширхэг буюу 100мл-ийг 1 сар ууж хэрэглээд, 1 сар завсарлаад үргэлжлүүлэн хэрэглэж болно.

Мөн архи спиртийн төрлийн ундаа ууж хэрэглэхээсээ 30 минутаас 1 цагийн өмнө ууж хэрэглэхийг зөвлөж байна. Ингэснээр элгийг хамгаалж, хоргүйжүүлэхээс гадна, шарталтаас сэргийлж, маргаашийг эрч хүчтэй угтахад тань туслах болно.

Асуулт: Элэгний өвчтэй хүн хэрэглэж болох уу?

Хэрэглэж болох боловч эмчээсээ асууж зөвлөнө үү.

Асуулт: Хүүхэд ууж хэрэглэж болох уу? Ямар амттай вэ?

Хүүхэд хэрэглэж болохгүй. 18-аас дээш насны хүмүүс хэрэглэж болно. Ургамлын хандыг витаминаар баяжуулсан тул уухад тааламжтай, сэргэг мэдрэмж төрүүлэхүйц амттай эрүүл мэндийн ундаа юм.

Асуулт: Жирэмсэн болон хөхүүл үед ууж болох уу?

Жирэмсэн болон хөхүүл эх ууж болохгүй.

Асуулт: Ижил төрлийн шар тайлна гэсэн тайлбартай бүтээгдэхүүнээс юугаараа давуу талтай вэ?

УКОН эрүүл мэндийн ундаа нь элэг хамгаалах, шар тайлах үйлчилгээтэйгээс гадна, хорт хавдраас сэргийлэх, хоолны шингэц сайжруулах, антиоксидант үйлчилгээ гэх мэт хүний эрүүл мэндэд олон төрлийн ач тустай биологийн идэвхит бүтээгдэхүүн юм.  Мөн ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад куркумины найрлага өндөр, шууд уух зориулалттай, Япон улсад үйлдвэрлэсэн, найдвартай зэрэг олон давуу талтай.

Асуулт: Архи уухаасаа өмнө уувал үр дүнтэй, элэг хамгаална гэдгийг тодорхой тайлбарлаад өгөөч.

Укон хэмээх ургамлыг хүн төрөлхтөн эрт үеэс элэг ходоодны өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн түүхтэй. Уконы найрлаган дахь куркумин гэдэг полифенолийн төрлийн бодис нь элэг ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлж спиртийн задралыг түргэсгэж элгийг тань гэмтэхээс, таныг шартахаас сэргийлнэ. Укон ундаа нь Японы хамгийн анхны томоохон эмийн компанийн бүтээгдэхүүн бөгөөд Япончууд энэхүү ундааг архины төрлийн зүйл уухаасаа өмнө байнга хэрэглэж заншсан байдаг.

Мөн өнгөрсөн жилийн зах зээлийн судалгааны үр дүнгээс үзэхэд Укон нь Япон улсын “эрүүл мэндийн хүнс” дотроо  хэрэглээ болон борлуулалтаараа 2 дугаарт бичигдэж байна. “Элэг хамгаалах” гэдгийг анагаах ухааны хэлээр "hepatoprotective" гэдэг.  Үгийн утгаар нь тайлбарлавал яг л элгийг хамгаалах гэсэн утгатай (hepato-элэг, protective-хамгаалах) үг бөгөөд, элэгний эд эсийг гэмтэхээс хамгаална гэсэн үг юм. Уконы элэг хамгаалах үйлчилгээний талаар маш олон судалгаа, эрдэм шинжилгээний ажлууд хийгдсэн байдаг.